Нууцлалын бодлого

Энэхүү “Panel.mn” нууцлалын бодлогоор платформыг ашиглах үед панелистын хувийн мэдээллийг хэрхэн бүртгэх, ашиглах, хамгаалах, дамжуулах болон тэдгээр мэдээллийг хэрхэн удирдахтай холбоотой бидний баримтлах бодлогын тодорхойлно.

1. Мэдээлэл бүртгэх болон ашиглах

1.1. Панелист бүртгүүлэхдээ доорх мэдээллүүдийг зайлшгүй бүртгүүлнэ:

  • Ургийн овог/ Овог/Нэр (Өөрчлөх боломжгүй)
  • Нас/Хүйс (Өөрчлөх боломжгүй)
  • Иргэний үнэмлэхний зураг
  • Албан ёсны хаяг (Хот, аймаг/Сум, дүүрэг,хороо, байшин, дугаар)
  • Одоогоор оршин суугаа хаяг (Хот, аймаг/Сум, дүүрэг,хороо, байшин, дугаар )
  • Дансны дугаар
  • Гар утасны дугаар
  • Facebook хаяг
  • Тогтмол ашигладаг мэйл хаяг
  • Гэр бүлийн байдал / Ам бүлийн тоо
  • Ажил эрхлэлт

1.2. Панелистаас нарийвчилсан судалгаа авах зорилгоор нэмэлт мэдээллүүдийг хүсэх боломжтой.

2. Цуглуулсан өгөгдлийг ашиглах

2.1. Захиалагч панелиас судалгаа хийх

2.2. Үйлчилгээг хэвийн тогтвортой үзүүлэх

2.3. Панелистад тусламж, халамж үзүүлэх

2.4. Урамшуулал тооцоолох, илгээх

2.5. Платформын сайжруулалт хийх

2.6. Панелистад мэдээлэл илгээх

3. Цуглуулсан датаг дамжуулах

Панелистуудаас цуглуулсан датаг танигдахгүй болгон захиалагч талд хүлээлгэн өгнө.

4. Датаг хамгаалах

4.1. Panel.mn платформ нь мэдээллийн болон панелын гишүүдийн нууцлал (захиалагчийг оруулан), аюулгүй байдлыг хангах зорилгоор байнгын хадгалалт, хамгаалалтын горимтой байна.

4.2. ISO 20252-т заасан мэдээллийн нөөцлөлт, хадгалалт болон аюулгүй байдлын шаардлагыг мөрдөнө.

5. Панелистын бүртгэлийг устгах

5.1. Панелистийн мэдээллийг хүсэлтийнх дагуу устгах ба платформоор дамжуулан хүсэлтийг илгээнэ.

5.2. Панелийн идэвхигүй гишүүн, хайнга панелист, хууран мэхэлсэн панелистуудад нэг удаагийн сануулга өгөх бөгөөд дахин зөрчил гаргавал панелийн гишүүнээс хасж мэдээллийг устгана.

6. Нууцлал бодлогод өөрчлөлт оруулах

Бид эрх зүйн өөрчлөлт, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү Нууцлалын бодлогот өөрчлөлт оруулж болох ба өөрчлөлт орсон тухай бүрд танд мэдэгдэж, энэ хуудас дээр шинэчлэн байршуулна.