Энэхүү “Panel.mn” Үйлчилгээний Нөхцөл нь платформын гишүүн (цаашид “Панелист” гэх) болон “Panel.mn” нарын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
“Panel.mn”-ын санал болгож буй аливаа урамшуулалт судалгааны платформд нэвтэрсэн, татаж авсан, “Panel.mn”-ын нөхцөлүүдийг “Би зөвшөөрч байна” гэж дарсан, эсвэл Үйлчилгээний Нөхцөл (цаашид “Үйлчилгээний Нөхцөл” гэх)-д болон Нууцлалын бодлогод тодорхойлсон бүхий л нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, ойлгож, танилцсан байна. Мөн зарим Үйлчилгээний хувьд тусгайлсан нөхцөлүүдийг тодорхойлсон бол тухай нөхцөлүүд нь Үйлчилгээний Нөхцөлийн салшгүй хэсэг болно.
1.1. Panel.mn урамшуулалт судалгааны платформ нь “Онлайн панел” ХХК -ийн албан ёсны бүтээгдэхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг платформоор судалгаанд оролцох, хэрэглэгчийн мэдээллийн нууцлах, урамшуулал хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр Panel.mn гишүүнээр элсэж, урамшуулалт судалгаанд хамрагдах боломжтой болно.
1.3. Panel.mn гишүүнээр элссэнээс хойш үйлчилгээний нөхцөлийг мөрдөхөөс татгалзсан, зөрчсөн тохиолдолд гишүүнчлэлийн эрхийг хасна. Хасагдсан бүртгэлтэй гишүүнийг дахин гишүүнээр элсүүлэх боломжгүй.
1.4. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
2.1 Өөрийн хувийн мэдээллийг үнэн зөвөөр өгөх үүрэгтэй.
2.2 Panel.mn панелийн гишүүний бүртгэлтэй нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах үүрэгтэй.
2.3 Зөвхөн өөрийн бүртгэлтэй хаягаас судалгаанд оролцоно.
2.4 Оролцож буй судалгааны асуулгад зөвхөн өөрийн хандлагаар хариулах үүрэгтэй.
2.5 Оролцсон судалгааны асуулгыг хэн нэгэн хоёрдогч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй.
2.6 Панелист өөрийн хүсэлтээр Panel.mn гишүүнээс татгалзах эрхтэй.
2.7 Хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг эзэмшигч талд гаргах эрхтэй.
3.1 Панелистийн хувийн мэдээллийг хэн нэгэн этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй.
3.2 Панелийн гишүүн судалгаанд үнэн, логик алдаагүй хариулж буй эсэх хяналт тавих үүрэгтэй.
3.3 Панелистуудаас цуглуулсан датаг танигдахгүй болгон захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
3.4 Панелийн идэвхигүй гишүүн, хайнга панелист, хууран мэхэлсэн панелистуудад нэг удаагийн сануулга өгөх бөгөөд дахин зөрчил гаргавал панелийн гишүүнээс хасах эрхтэй.
4.1 Эзэмшигч талын төлөөлөгчид биечлэн очиж гэрээ байгуулан баталгаажуулснаар panel.mn бүртгэлтэй панелистаар элсэнэ.
4.2 Панелистаас цуглуулах хувийн мэдээлэл:
4.3 Панелист оруулсан /Ургийн овог, Овог, Нэр, Төрсөн он сар өдөр, Регистрийн дугаар/ гэх мэдээллүүд нь шинэчлэх боломжгүй байна.
4.4 Панелист оруулсан хувийн мэдээлэл нь өөрчлөгдсөн тохиолдолд 7 хоногийн дотор шинэчлэх
4.5 Панелистийн танигдахгүй болгон тусгай шифрээр системд хадгална.
4.6 Панелын гишүүнээр хүүхэд элсүүлэх тохиолдолд хүүхэдтэй холбогдохоосоо өмнө хүүхэд бүрийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч эсвэл хариуцаж буй холбогдох насанд хүрэгчээс тусгайлан зөвшөөрөл авна.
5.1 Захиалгат судалгааны асуултууд захиалагч талын өмч хөрөнгө болох тул панелист судалгааны асуултуудыг хуулбарлах, олон нийтэд тараан байршуулах, холбогдох мэдээ мэдээллийг тараан дэлгэрүүлсэн зэрэг судалгааны асуулгатай холбоотой гуравдагч талд хохирол учрахуйц зөрчил гаргахгүй байх, судалгаанд асуугдаж буй мэдээллийн нууцлалыг хадгалах, зориулалтын бус зорилгоор ашиглахгүй байх үүрэг хүлээнэ.
6.1. Панелистад олгох урамшуулал нь мөнгө, ваучер, урамшууллын оноо, хөнгөлөлт зэрэг байна.
6.2. Судалгаанд оролцох мэдэгдэлд урамшууллын хэлбэр, дүнг заасан байна
6.3. Панелист судалгааг бүрэн бөглөж дууссан тохиолдолд урамшуулалын оноо панелистийн хэтэвчинд орно.
6.4. Панелистийн дансанд цугларсан оноо босго буюу .... оноог давсан тохиолдолд панелистийн хүсэлтийг үндэслэн шилжүүлнэ.
6.5. Панелистын бүртгэлтэй дансны дугаараар урамшууллыг сар бүрийн .... өдөр холбогдох татварын хамт олгоно.
6.6. Панелистад урамшууллыг НӨАТ, ХХОАТ шингэсэн дүнгээр олгох ба холбогдох татварыг панелист хариуцна.